Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Sunday, November 14, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем

Их гүний булаг ба үерийн өмнөх усны эргэлтийн систем.

Өнөөгийн нэг судалгаанаас үзвэл “Дэлхийн бөмбөрцөг байгаа бүх усны 97,2% нь далайн ус бөгөөд 2,15% нь мөсөн гол, үлдсэн 0,65% нь цэнгэг ус юм. Энэ цэнгэг усны 97,54% нь газар доорх ус бөгөөд гол, нуур зэрэг газрын гадаргын уснаас 65 дахин илүү ажээ. Газар доорх ус нь газрын гүнд, 1000м хүртэл оршин байгаа бөгөөд өнөөгийн хүмүүс хадыг нүхлэн цоолж, энэ усыг гарган ашигладаг” гэсэн байна.

Ноагийн усан үерийн үед зөвхөн тэнгэрээс 40 өдөр, шөнийн турш бороо асгарсан юм биш, газрын “их гүний булгууд” задарчээ /All the fountains of the great deep were broken up/ гэдэг тэмдэглэл бий. Энэ “их гүний булгууд “нь юу вэ? Гарцаагүй газар доорх гүний булаг байж таарна. Газрын гүний энэ усыг өнөөгийн газар доорх устай харьцуулахын аргагүй их байсан гэж таамагладаг.

Sunday, October 31, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем

Чулуужилтын давхаргаас харагдах хүлэмжин үр нөлөөний нотолгоо.

Өмнө өгүүлсэн “ огторгуйн дээрх ус”-ы улмаас үүссэн хүлэмжин үр нөлөөг нотлох шинжлэх ухааны нотолгоо их байдаг. Юуны түрүүнд дулаан нутагт амьдардаг байсан амьтан, ургамлын чулуужсан олдвор өнөөдөр хүйтэн бүсээс маш их олддог юм. Энэ баримт нь хүйтэн бүс нутаг урьдын цагт дулаан байсан гэдэг нотолгоо болно.

1рт Аляск, Сибирь зэрэг нутгийн мөстлөг дотроос аварга биет арслан зааны чулуужсан олдвор олон олдсон ажээ. Аварга биетэй хэдэн сая амьтан умардын хүйтэн нутгийн хөлдүү цэвдэгт булаастай байна. Ялангуяа арслан зааны гэдэс доторхыг задлан шинжилсний дүнд дөнгөж идээд боловсроогүй байгаа халуун бүсийн навчит модны навчийг олсон бөгөөд галт уулын үнс ч байжээ. Хувьслын онолоор арслан заан нь халуун бүсэд амьдарч байгаад мөстлөгийн үе Сибирь уруу шилжин ирэн, төрлөөрөө устсан гэдэг. Гэвч арслан заан нүүдэллэн шилжихдээ халуун бүсийн идэш тэжээлээ хүртэл зөөнө гэж байхгүй учраас үндэслэлгүй үзэл юм. Энэ нь арслан заан Сибирьт амьдарч байсан бөгөөд Сибирь маш дулаан нутаг байсныг нотолдог.

Wednesday, October 27, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем

Огторгуй дээрх усны хүлэмжин үр нөлөө ба тааламжтай орчин.

Өмнө үзсэнтэй адил “огторгуйн дээрх ус” дэлхийн бөмбөрцгийн эргэн тойрныг усны зузаан ууран давхаргаар хүрээлж байсан нь дэлхийн бөмбөрцгийг нийдэт нь хагас тунгалаг хүлэмж мэт болгосон байх.

Усны хувийн илч их байдаг чанарыг ашиглан сүүлийн үед тариачид хүлэмжний дээвэр дээр усан бүрхүүл хийж, дулааныг хадгалдаг болжээ. Үүнчилэн усны уур хувийн илч ихтэй учраас Бурхан дэлхийн бөмбөрцгийг тойруулан усны уураар хаалт хийж, халуун дулаан байлгаснаар амьд биес амьдрахад тааламжтай орчин бий болсон байна.

Өнөөдөр газраас дээж 100 км-т 99 %-ийн агаараар оршин байдаг атмосферийн давхарга нь огторгуйн дээрх усны /усны ууран давхрага/ хүндээс болж стратосфер буюу давхраа мандал /50км/ болон дундаж мандлын хүрээ /80км/ хүртэл шахагдсан байсан гэж болно. Мөн огторгуйн дээрх ус нь өнөөгийн дундаж мандал /50-80км/ болон дээд мандлын /80км-ээс дээш/ хооронд усны зузаан уур байдлаар оршиж байсан гэж таамагладаг. Ийм нөхцөлд бид Эхлэл номонд гарч байгаа усан үерийн өмнөх цаг уурын орчныг дараах маягаар дүгнэж болох юм.

Tuesday, September 14, 2010

Хүүхдийн өхөөрдөм үгс

Ертөнцийн Эзэний камер

Дуу цахилгаантай бороо айсуй ирэхийг хараад нэгэн ээж сургуулиасаа тарж яваа 7 настай охиндоо санаа зовж, угтахаар гарчээ. Тэгээд охиноо цахилгаан гялбах бүрт зогсож инээмсэглэн, хэнэггүйхэн алхсаар ирж явааг харжээ. Охин ээжийгээ хараад угтан гүйж:

-Намайг гэр лүүгээ ирэх замд Ертөнцийн Эзэн миний зургийг аваад л байсан гэжээ.

Баярлалаа

-Чи одоо сургуульд орно. Тиймээс үсэг, тоогоо сайн бич хэмээн аав ээж нь шаарджээ. Хүү нөгөө өрөөндөө ороод “Ертөнцийн Эзэн минь! Надад 2 гар өгсөнд баярлалаа. Хэрэв би 4 гартай байсан бол бүр ч их юм бич гэж шаардуулах нь ээ дээ” гэжээ.

Адамын хувцас

Бяцхан хүү гайхан бахадсаар хуучны, маш том Библийн хуучирсан хуудсуудыг эргүүлнэ. Гэтэл завсраас нь нэг юм унахад хүү түүнийг аваад нүдэндээ ойртуулж үзэв. Энэ бол хуудасны завсар хавчуулсан хатсан навч байлаа. Хүү: “Ээж ээ, миний олсон зүйлийг хар даа” гэхэд ээж нь: “Хонгор минь, чи наанаа юу олоов?” гэж асуув. Хүү гайхаж бахархсан дуугаар: “Адамын хувцсыг!” гэжээ.

Амьтанд энэрэнгүй хандах нь

Нэгэн сүмийн ажилтан хүүхдийн хичээл дээр ан амьтдад энэрэнгүй хандах тухай ярьжээ.
Тэгээд: “Нэг муу хүн муурын сүүлийг тасдаж байгааг та нар харчихлаа гэж бодъё. Тэгвэл түүнийг ийм айхтар буруу юм хийснийх нь төлөө та нар Библийн ямар ишлэлийг түүнд хэлэх вэ?” гэж түүнийг асуухад нэг хүүхэд “Ямар ч хүн Ертөнцийн Эзэний нийлүүлсэн юмыг салгаж болохгүй гэдгийг би түүнд хэлнэ” гэжээ.

Холбочихсон гуйлт

Ач охин нь цагаан толгой үсгүүдийг ихэд биширсэн байдлаар давтан хэлж буйг өвөө нь сонсоод: “Чи юу хийгээд байгаа юм бэ?” гэж асуухад “Гуйлтаа хийж байна. Би өнөө орой яг зөв үгнүүдийг бодож чадахгүй байгаа болохоор зүгээр л бүх үсгүүдийг хэлж байгаа юм. Ертөнцийн Эзэн миний юу бодож байгааг мэддэг юм чинь тэр үсгүүдийг нийлүүлээд холбочихно” гэж бяцхан охин тайлбарлажээ.

http://udaxgui.com/?cat=68 -аас авлаа.


Wednesday, August 11, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН-Усан давхаргаар хүрээлэгдэх дэлхийн бөмбөрцөг


Бурханы бүтээсэн дэлхийн бөмбөрцөг нь агаарын хэмийн өөрчлөлт байхгүй учраас бүх амьд биет амьдрахад туйлын тохиромжтой байсан байна. Тиймээс амьд биетүүдийн цог жавхаа бадран гялалзаж, хүний нас хамгийн дээд тал нь 969 хүрэх боломжтой байлаа.

“Бурхан - Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг гэж айлдав. Тийнхүү Бурхан огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь ёсоор болов.” /Эхлэл 1 бүлэг 6-7 ишлэл/

“Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ. Дөчин өдөр дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.” /Эхлэл 7 бүлэг 11-12 ишлэл/

Monday, August 9, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Нарны түр зогсолт

Библид өгүүлэх зүйл цахим тооцооны машинаар нотлогдсон гайхалтай баримт байдаг. Мерилэнд мужийн Балтимор хотод байдаг Котис техникийн компанийн захирал, сансар судлал төслийн зөвлөх Херолд Хил (Herold Hill) доорх зүйлийг өгүүлсэн юм.

Мерилэнд мужийн Грийнбелтэд судалгаа хийж байгаа манай компанийн сансар судлалтай холбоотой эрдэмтдэд Бурхан гайхалтай үнэнийг мэдүүлж өгсөн билээ. Бидний хэдэн эрдэмтэд өдөр бүр цахим тооцооны машиныхаа өмнө суугаад, одоогоос зуун мянган жилийн өмнөх үе рүү улираан, тэр хоорондох нар сарны тойрог замын явсан байдлыг нягталж байв. Хиймэл дагуулын тойрог замд ямар зүйл тохиолдохыг мэдэхгүй учраас нар сарны тойрог замыг нарийн мэдэхгүйгээр хиймэл дагуул хөөргөх аргагүй байлаа. Тиймээс нар, сар түүний эргэн тойрон дахь нарны аймгийн есөн гаригийн тойрог замын судалгааг дуусгаж байж удахгүй хөөргөх хиймэл дагуулынхаа замыг гаргаж чадах байсан юм.

Tuesday, July 13, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Анагаах ухаан ба эрүүл ахуй судлал

Хөвч хөндөлт

“Найман өдрийн дараа Түүний хөвчийг хөндөн Түүнд Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэр элч энэ нэрийг өгсөн ажээ.” /Лук 2 бүлэг 21 ишлэл/

1935 онд Дам /H.Dam/ тахианы цус алдалтаас сэргийлэхэд үр ашигтай хоол хүнсний элементийг К витамин (V.K) гэж нэрлэжээ.

Энэ К витамин нь бактерийн улмаас хүний бие махбодийн хоол боловсруулах суваг дотор нийлэгждэг нь мэдэгдсэн бөгөөд элэгний тусламжтайгаар протромбины нийлэгжилтэнд ч оролцоно. Хэрэв К витамин дутагдвал протромбин дутагдаж, цус алдалт үргэлжилдэг.

Monday, June 28, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Ургамал судлал ба микробиологи

Ургамлын үүсэл, хөгжил

Ногоон өнгөтэй ургамал нь ус, нүүрстөрөгчийн исэл ба нарны энергийг ашиглан чихрийг бий болгодог. Хувилахуйн энэ ээдрээтэй үе шатыг нарны туяа шингээлт гэнэ. Эрдэмтэд энэ үеийг шат дараалан тайлбарлаж чадахаар болжээ. Үүнтэй холбоотой туршилтыг дахин хийхдээ ус ба нар нь ургамлын үүсэл, өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж библид дурдаж байгааг санах ёстой.

Бельгийн химич эрдэмтэн, эмч Хелмонт (Jon Baptisto van Helmost 1577-1640) ургамлын өсөлт ихэнхдээ уснаас шалтгаалдаг гэсэн туршилтын нотолгоог анх гаргаж иржээ. Тэр зууханд шороо хатаагаад дотор нь зулзаган уд мод суулгаж, 5 жилийн турш зөвхөн борооны усаар усалсан байна.

5 жилийн туршилт дуусахад тэр зулзаган мод 164 фунт /1 фунт=0,454 кг/ болж ургажээ. Шороог дахин зууханд хатааж, хүндийг нь хэмжиж үзэхэд эхнийхээсээ хэдэн унцаар багассан байлаа. Тиймээс ургамлын тэжээл ихэнхдээ борооноос ирдэг гэсэн дүгнэлт гаргажээ. Хелмонтыг ийм туршилт хийхээс хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнө Бурхан модны тэжээл болгон бороо оруулдаг гэсэн байна.

Библи “Тэр гацуур тарьж , бороо түүнийг ургуулдаг.” /Исаиа 44 бүлэг 14 ишлэлийн сүүл хэсэг/ гэж өгүүлж байна.

Wednesday, June 23, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Амьтан судлал

Зүрхний цус

Английн эмч, анагаахын дээд сургуулийн багш Харви (William Harvey) 1628 онд анх удаагаа цус нь зүрхний 3 гол судаснаас гарч, бүх биеэр гүйн, венийн хураагуур ба артерийн судсыг хооронд нь холбох жижиг судас байдгийг ч мэдсэн байна. Түүнийг нас барсны дараа нэг их удалгүй Италийн эмч Малпиги (Marcello Malpighi) энэ судсыг олж, хялгасан судас гэдэг нэр өгчээ.

Эртний египетчүүд цусыг эргэлддэг гэж бодож чадалгүй, харин судсаар нааш цааш урсдаг гэжээ. Тэд цусан дотор шээс, нулимс холилдсон байдаг гэж бодсон байна. Энэ салбарт Грекчүүдийн оруулсан гавьяа бараг байхгүй. Гален (Galen) цусанд оюун ухаан ч хамаарах бөгөөд 27 ширхэг судасны цохилт байдаг гэсэн юм. Гэвч Харви цусны эргэлтийн үнэнийг олж харахаас хэдэн мянган жилийн өмнө библид зүрх нь бүх бие махбодийг амь өгөгч бодисоор дүүргэх үүрэгтэй гэж бичигджээ. Библи “Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг” /Сургаалт үгс 14 бүлэг 30 ишлэл/ гэж өгүүлж байна.

Цаашлан энэ амь өгөгч бодис биеэр дамждаг гэж цохсон нь эргэлтийн зарчмыг хэлж байгаа юм.

Sunday, June 20, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Дэлхийн бөмбөрцөг судлал

Дэлхийн бөмбөрцгийн хэлбэр

Иов 26 бүлгийн 7-10 ишлэлд тойрог хэлбэртэй дэлхийн бөмбөрцөг орон зайд хөвж байдаг гэж бичигджээ. 10 ишлэлийн үг үсэгчилэн орчуулбал ийм юм. "Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг /Солонгос библид хил хязгаар гэж орчуулагдсан/зурав." Иов 26 бүлэг 10 ишлэл.
Дэлхийн бөмбөрцөг тойрог хэлбэртэй гэдэг баримт өмнө тайлбарласанчилан Исаиа 40 бүлгийн 21-22 ишлэлд ч гарч байна.

"Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу? Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог." Исаиа 40 бүлэг 21-22 ишлэл.

Иов ном нь библийн хамгийн урт настай бичээсийн нэг юм. Ерөнхийдөө түүхчид дэлхийн бөмбөрцгийг бөөрөнхий гэж анх бодсон хүмүүс нь грекчүүд гэдэг. МЭӨ 6 зуунд амьдарч байсан Пифагор анх дэлхийн бөмбөрцөг бөөрөнхий хэлбэртэй гэж бодон, МЭӨ 3 зуунд амьдарч байсан Этатостенес дэлхийн бөмбөрцгийг хэмжжээ.

Tuesday, June 1, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Далай


Дэлхийн бөмбөрцгийн гадаргууны ойролцоогоор 71% нь усаар хучигдсан байдаг. Эхлэл 1 бүлгийн 9 ишлэлд далайн ухагдахуун харагдана.

"Бурхан-Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг хэмээсэнд тэр нь ёсоор болжээ." /Эхлэл 1бүлэг 9ишлэл/

Дэлхийн бөмбөрцөг дээрх ус Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далай, Умард мөсөн далай гэсэн дөрвөн том хэсэгт хуваагддаг нь нийтлэг ойлголт билээ. Эхлэл 1 бүлгийн 9,10 ишлэлд нэг газар цугласан усыг далайнууд - (солонгос библид далай гэж гардаг боловч англи хэл дээрх библи д олон тоогоор "seas" гэж гардаг/зохиогч) - гэж нэрлэсэн нь далай хэдэн хэсэг хуваагдсаныг бодоход утга учиртай санагдана.

Friday, May 28, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Усны нягтрал

Нягтрал нь өгөгдсөн юмсын нэгж эзлэхүүний массаар тодорхойлогдоно.
Өөрөөр хэлбэл (нягтрал+масс/эзлэхүүн) бөгөөд нэгжийг метрийн системээр тэмдэглэвэл гр/см юм.
1см усны эзлэхүүний стандарт байдал (О0C, 1 агаарын даралт) 1гр учраас нягтрал нь 1.0 ажээ.

Усны нягтрал нь бусад юмсын хувийн жинг тооцох үед харьцуулалтын хэм хэмжүүр болон хэрэглэгддэг. Хувийн жин нь ямар нэг эд юмс, материал ижилхэн эзэлхүүнтэй усны жингээс хэд дахин илүү вэ гэдгийг харуулна. Мөсний нягтрал нь 0.92 гр/см, уснаас бага зэрэг хөнгөн учир усан дээр хөвдөг. Энэ нь нуур, цөөрөмд амьдардаг амьд биесийн амийг хадгалахад туйлын чухал баримт юм.

Усны нягтралын талаар Иов 28 бүлгийн 25 ишлэлд дурдаж байна. Өөрөөр хэлбэл усны нягтрал нь жин болон массыг эзлэхүүнд хуваасан тоо хэмжээ гэдгийг хэлэх ажээ. Энэ үг нь хүмүүс хувилахуйн ухаанаар юмсын нягтралыг мэдэхээс хэдэн мянган жилийн өмнө хэдийнээ бичигдсэн билээ.

Библид Бурхан "усны хэм хэмжээг тогтоодог" /Иов 28 бүлэг 25 ишлэлийн сүүл хэсэг/ гэж өгүүлж байна.

Библээс харагдах шинжлэх ухаан /Зохиогч:ПАК СЫН ШИГ/ -номын 27,28р хуудаснаас.........

Библээс харагдах шинжлэх ухаан-Хими буюу хувилахуйн ухаан


АТОМ ЗАДАРНА

Сансар огторгуйд дөрвөн үндсэн хүч байдаг. Өөрөөр хэлбэл цөмийн хүч, атоомын доторх хүч, электроникийн хүч, хүндийн хүч юм.
Энэ дундаас хамгийн хүчтэй нь атомын цөм доторх протон, нейтрон хоёрыг нийлүүлсэн цөмийн хүч ажээ. Атом цөмийн жижиг хэсгүүд цөмийн энэ хүчний улмаас нэг газарт уягдаж байдаг бөгөөд цөмийн ийм нягтаршил 1 шоо дөрвөлжин инч /=2,54см/ бүрт арван дүнчүүр тонн давж байрладаг.
2 Петр 3 бүлэг 10-*12 ишлэл нь хэзээ нэгэн цагт цөмийн хүч задран сулрахыг хэлдэг.

"Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана. Хэрэв энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ? Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно. " /2Петр 3 бүлэг 10-12 ишлэл/

Библээс харагдах шинжлэх ухаан-Усны эргэлт

Ус нь уурших, хатуурах, хур тунадас болон буух гэсэн гурван үе шатыг дамжин эргэлдэнэ. Далай болон голоос өдөрт хэдэн сая тонн ус нарны илчийн улмаас ууршдаг. Газар дээрх бүх усны гадаргуунаас агаар уруу усны уур тасралтгүй ууршин шингэж, ургамалд ч уур ялгаруулах үйлчлэл үргэлж явагдаж байдаг ажээ. Ингэхдээ нэг модны жилийн турш ууршуулдаг усны уурын хэмжээ ойролцоогоор 4000-5000 галлон /америкийн 1 галлон = 3,8 литр/ хүрнэ.
Усны уур агаарт шингэдэг боловч атмосферийн дулааны хэмийн ханасан түвшнээс доошилбол хатууран үүл болдог.
Энэхүү үүлэн доторх усны уурын жижиг хэсгүүд мөргөлдөн, аажмаар томорч усан дусал болохоороо бороо болж ордог байна.

"Үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна" /Номлогчийн үгс 11 бүлэг, 3 ишлэлийн эхэн хэсэг/

Monday, May 24, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Тэнгэрийн хууль дүрэм


Бурханы Иовоос асуусан шинжлэх ухааны асуултуудын нэг нь тэнгэрийн хуулийг мэдэх үү гэдэг асуулт. (Иов 38 бүлэг 33р ишлэл)
“Тэнгэрийн хууль” гэдэг нь тэнгэр эрхэсийг ноёрхох физикийн зарчмууд ажээ. Гариг, нарны аймаг, одны орд зэрэг нь энэ зарчмын дагуу хөдөлдөг. Эдгээр гариг, нарны аймаг, одны орд нь Бурханы үнэнч байдлыг харуулах тэнгэрийн итгэмжит гэрчүүд юм.
Сансар огторгуйн орон зайд байдаг хэдэн арван дүнчүүр тэнгэрийн эрхэсийг бодоход тэдний хөдөлгөөн шиг зөв тодорхой зүйлийг олж харахын аргагүй билээ. Физикийн ийм зарчмын мөнх, тодорхой шинж чанар нь Иеремиа 31 бүлэг 35-36р ишлэлд харагдах бөгөөд Бурханы Израйль үндэстэнтэй байгуулсан мөнхийн амлалттай зүйрлэгджээ.

Библээс харагдах шинжлэх ухаан-Одон орон судлал

Библид одон орон судлал, цаг уур, хувилахуйн ухаан, далайн шинжлэх ухаан, дэлхий бөмбөрцөг судлал, амьтан судлал, ургамал судлал ба микробиологи, амьд цогцын судлал, физиологи, анагаах ухаан, эрүүл ахуй судлал гэх зэрэг шинжлэх ухааны үнэн бичээстэй байдаг.

Одон орон судлал

Однууд:

Одны нэр нь ерөнхийдөө грек, латин хэлнээс улбаатай бөгөөд хааяа нэг араб үг байдаг. Оддын нэр нь одон орон судлаач, хоньчин, цөлийн нүүдэлчин гэх мэт олон төрлийн хүмүүсээр өгөгджээ. Баейр (Johann Bayer) 1603 онд одны гэрэлтэх хэмжээг тэмдэглэж, түүний дараа хэрэгцээний дагуу латин нэрийг хэрэглэдэг болсон байна. Жишээлбэл Центавр одны Альфа Центавр нь Бета Центавраас хурц гэрэлтэй юм.

1Коринт 15-р бүлгийн 41р ишлэлд ариун хүмүүсийн амилалтын алдрыг оддын гэрэлтэх хэмжээтэй харьцуулан “од одны алдар өөр” гэж илэрхийлжээ. Энэ “алдар” гэдэг үгийг грек хэлээр /догса (doxa)/ гэх бөгөөд Бурханы оршин байгаа газарт үзэгдэх ариун туяаг дүрслэх үед хэрэглэдэг.

 
Get Free 3 Column Templates Here