Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Monday, May 24, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Одон орон судлал

Библид одон орон судлал, цаг уур, хувилахуйн ухаан, далайн шинжлэх ухаан, дэлхий бөмбөрцөг судлал, амьтан судлал, ургамал судлал ба микробиологи, амьд цогцын судлал, физиологи, анагаах ухаан, эрүүл ахуй судлал гэх зэрэг шинжлэх ухааны үнэн бичээстэй байдаг.

Одон орон судлал

Однууд:

Одны нэр нь ерөнхийдөө грек, латин хэлнээс улбаатай бөгөөд хааяа нэг араб үг байдаг. Оддын нэр нь одон орон судлаач, хоньчин, цөлийн нүүдэлчин гэх мэт олон төрлийн хүмүүсээр өгөгджээ. Баейр (Johann Bayer) 1603 онд одны гэрэлтэх хэмжээг тэмдэглэж, түүний дараа хэрэгцээний дагуу латин нэрийг хэрэглэдэг болсон байна. Жишээлбэл Центавр одны Альфа Центавр нь Бета Центавраас хурц гэрэлтэй юм.

1Коринт 15-р бүлгийн 41р ишлэлд ариун хүмүүсийн амилалтын алдрыг оддын гэрэлтэх хэмжээтэй харьцуулан “од одны алдар өөр” гэж илэрхийлжээ. Энэ “алдар” гэдэг үгийг грек хэлээр /догса (doxa)/ гэх бөгөөд Бурханы оршин байгаа газарт үзэгдэх ариун туяаг дүрслэх үед хэрэглэдэг.

Дээрх библийн ишлэлд одны тухай өгүүлэхдээ түүний гэрэлтэх хэмжээ буюу том багыг хэлж байна. Өөрөөр хэлбэл 1603 онд Баейр (Johann Bayer) одны гэрэлтэх хэмжээг олж нээхээс өмнө библи хэдийнээ од болгоны гэрэлтэх хэмжээ өөр өөр байдаг гэдгийг заажээ.

Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг. 1Коринт 15:41

Одон орон судлаач олон эрдэмтэн одны багцаа тоог таамаглаж ирсэн боловч одоо хүртэл тодорхойгүй, жил ирэх тусам нэмэгддэг. Өнөөг хүртэл тогтоосноор сансарт дор хаяж 1011 тэнгэрийн заадал байдаг бөгөөд тэнгэрийн заадал тус бүр ойролцоогоор 1011 одыг хамаарч байдаг учраас нийт одны тоо 1022 давах тооцоотой юм. Үүнийг задалж бичвэл 10,000,000,000,000,000,000,000 болно.

Эхлэл 15р бүлгийн 5 ишлэлд Бурхан Абрахамаас тэнгэрийн бөөн одыг тоолж чадах уу гэж асуусан байдаг. Мөн 22р бүлгийн 17р ишлэлд тэнгэрийн одыг далайн элстэй хамтатган дурдсан байх ажээ.

Хүн далайн элсийг тоолж чадахгүйг бодож үзвэл тэнгэрийн одыг ч тоолохын аргагүй гэдэг нь үнэн юм.

Иеремиа номонд тэнгэрийн оддыг ерөөсөө хэн ч тоолж, хэмжиж чадахгүй гэж бичсэн байна.

Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно. Эхлэл 22:17

ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж,
доорх газрын сууриуд тооцоологдож чадвал,
Би ч бас Израилийн бүх үр удмыг үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. Иеремиа 31:37

"Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэрийг ЭЗЭН гэдэг.

Иеремиа 33:22

Од хүртэлх зайг 1838 онд Безел (Friedrich Wilhelm Bessel) анх удаагаа цагийн зөрүүний хуулийг ашиглан тооцжээ. Түүнээс өмнө одон орон судлаач эрдэмтэд од хүртэлх зайны талаар бараг юу ч мэдэхгүй байлаа.

Бурхан тэнгэрийн өндөрт байгаа бус уу?
Алсын одод уруу хар, тэд ямар өндөр юм бэ! Иов 22:12

Библи зөвхөн Бурхан оддыг тоолж, од хүртэлх зайг мэдэж, бүх одонд нэр өгч чадна гэж хэлж байна.

Тэрээр оддыг тоолдог.
Тэр тэд бүгдэд нэр өгдөг. Дуулал 147:4

No comments:

Post a Comment

 
Get Free 3 Column Templates Here