Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Monday, May 24, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Тэнгэрийн хууль дүрэм


Бурханы Иовоос асуусан шинжлэх ухааны асуултуудын нэг нь тэнгэрийн хуулийг мэдэх үү гэдэг асуулт. (Иов 38 бүлэг 33р ишлэл)
“Тэнгэрийн хууль” гэдэг нь тэнгэр эрхэсийг ноёрхох физикийн зарчмууд ажээ. Гариг, нарны аймаг, одны орд зэрэг нь энэ зарчмын дагуу хөдөлдөг. Эдгээр гариг, нарны аймаг, одны орд нь Бурханы үнэнч байдлыг харуулах тэнгэрийн итгэмжит гэрчүүд юм.
Сансар огторгуйн орон зайд байдаг хэдэн арван дүнчүүр тэнгэрийн эрхэсийг бодоход тэдний хөдөлгөөн шиг зөв тодорхой зүйлийг олж харахын аргагүй билээ. Физикийн ийм зарчмын мөнх, тодорхой шинж чанар нь Иеремиа 31 бүлэг 35-36р ишлэлд харагдах бөгөөд Бурханы Израйль үндэстэнтэй байгуулсан мөнхийн амлалттай зүйрлэгджээ.

Гэрэл болгон өдрөөр нарыг,
шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг,
давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна.
Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.
Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол,
Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
|Иеремиа 31 бүлэг 35-36 ишлэл| гэж өгүүлж байна

Иеремиа 33 бүлэг 25р ишлэлд дурдагдсан сар болон оддын зарчим нь тус бүрийн тойрог замд тогтмол хэмнэлтэй харагддаг. Сарны тойрог замын хөдөлгөөнөөр тогтмол хэмнэлтэй фазын өөрчлөлт үүснэ.
Сарны фаз өөрчлөгддөг шиг баттай, нар болон од гэрэлтдэг шиг тодорхойгоор Бурханы гэрээ биелэх ажээ.

Тэнгэрийн эрхэс санаандгүй байдлаар энэ зарчмыг дагадаг юм биш. Харин бүтээгч зураг төслийг нь хийсэн физикийн хуулийн дагуу хөдөлдөг ажээ. Тэнгэр бүтээгчийнхээ алдрыг харуулан тунхаглаж байдаг шиг тэнгэрийн эрхэсүүд өдөр бүр тойрог замаараа эргэлдэнэ. Дуулал номын зохиогч тэнгэрийн эрхэсийн тодорхой шинж чанарыг ингэж илэрхийлжээ.

Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,
Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.
Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,
Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.
Хэл яриа хийгээд үг ч байхгүй,
Чимээ ч сонсогдохгүй.
Дуу хоолой нь бүх дэлхийд,
Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ.
Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.
Дуулал 19 бүлэг 1-4р ишлэл|

Дэлхийд нэрд гарсан эрдэмтдийн бүлэг болох Америкийн НАСА (NASA) байгууллага энэ үгэнд тулгуурлан судалгаа хийж, агаар дотор үнэрийг дамжуулах шугамыг олж нээсэн гэдэг юм.

No comments:

Post a Comment

 
Get Free 3 Column Templates Here