Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Wednesday, June 23, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Амьтан судлал

Зүрхний цус

Английн эмч, анагаахын дээд сургуулийн багш Харви (William Harvey) 1628 онд анх удаагаа цус нь зүрхний 3 гол судаснаас гарч, бүх биеэр гүйн, венийн хураагуур ба артерийн судсыг хооронд нь холбох жижиг судас байдгийг ч мэдсэн байна. Түүнийг нас барсны дараа нэг их удалгүй Италийн эмч Малпиги (Marcello Malpighi) энэ судсыг олж, хялгасан судас гэдэг нэр өгчээ.

Эртний египетчүүд цусыг эргэлддэг гэж бодож чадалгүй, харин судсаар нааш цааш урсдаг гэжээ. Тэд цусан дотор шээс, нулимс холилдсон байдаг гэж бодсон байна. Энэ салбарт Грекчүүдийн оруулсан гавьяа бараг байхгүй. Гален (Galen) цусанд оюун ухаан ч хамаарах бөгөөд 27 ширхэг судасны цохилт байдаг гэсэн юм. Гэвч Харви цусны эргэлтийн үнэнийг олж харахаас хэдэн мянган жилийн өмнө библид зүрх нь бүх бие махбодийг амь өгөгч бодисоор дүүргэх үүрэгтэй гэж бичигджээ. Библи “Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг” /Сургаалт үгс 14 бүлэг 30 ишлэл/ гэж өгүүлж байна.

Цаашлан энэ амь өгөгч бодис биеэр дамждаг гэж цохсон нь эргэлтийн зарчмыг хэлж байгаа юм.

“Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг” Левит 17 бүлэг 11 ишлэлийн эхний хэсэг.

Ясны эс өсвөл шохой болж, цаашлан бие организмын шингэнтэй нэвтрэлцдэггүй. Амьд байгаа ясны эс, ялангуяа ясны өсөлтийн хэсэг нь үргэлж цус юм уу организмын шингэнтэй харилцан нэвтрэлцэх ажээ. Чөмөг болон организмын шингэний үйлчлэл Иов 21 бүлгийн 24 ишлэлд гардаг. “Түүний ясны чөмөг бөх бат хэвээр байна.” Энэ ишлэлээс ясны эс, чөмөгний хуваагдал сайн харагдана.

Хүний бие махбодийн бүрдүүлэгч элемент

18 зууны сүүлч, 19 зууны эхэнд хүрч байж сая нэг протоплазм ба эрдэс минералыг шинжлэх ухааны хувьд задлан шинжлэх технологи бий болжээ. Хүний бие махбодийг бүрдүүлэгч минералыг химийн ухаанаар задлан шинжилсний үр дүнд шороотой адилхан гэдэг баримт тодорхой болсон юм. 155 фунт /1фунт=0,454кг/ жинтэй хүнийг эрдэ минералаар нь тооцвол ойролцоогоор 1,98 долларын үнэ хүрнэ гэж дүгнэгдсэн байна. Инфляцийн үр дүнг харгалзан үзлээ ч гэсэн 4,98 доллараас хэтрэхгүй ажээ. Доор 155 фунт жинтэй хүний бүрдүүлэгч элементийг задлан шинжилсэн дүгнэлт байна. Энд харагдах эрдсийн элемент нь хэдийнээ хэдэн мянган жилийн өмнө библид бичигдсэнээр хүн бол шороо гэдгийг харуулдаг.

“Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил Эзэн Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.” Дуулал 103 бүлэг 13-14р ишлэл.

o Кальци 43,5%

o Хлор 4,3%

o Натри 4,3%

o Кали 10,2%

o Төмөр 0,1%

o Хүхэр 7,1%

o Магни 1,4%

o Фосфор 29,1%

o Иод, мангани, цахиур, зэс зэрэг нь тун бага хэмжээгээр агуулагдана.

Библиээс авч үзвэл хүн шороогоор бүтээгджээ. “Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно” /Эхлэл 3 бүлэг 19 ишлэлийн төгсгөл хэсэг.

Бурхан байгальд маш гайхалтай, уран нарийн мэдрэмжтэй хариуцагчийг тавьсан юм. Эцэстээ түүнд задрах үйлчлэл явагдана. “Өт хорхой түүгээр амтархан хооллодог” /Иов 24 бүлэг 20 ишлэл/ Задрах үйлчлэлийн үе шатаар дамжин махан бие хөрс шороо руугаа буцаж, сүнс нь Бурхан дээр очдог ажээ.

“Тэгээд тоос нь урьд басан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхан луугаа буцах ажгуу.”Номлогчийн үгс 12 бүлэг 7 ишлэл.

Элч Паул үхлийг “биеэсээ холдон явж, Эзэнтэй хамт гэртээ байх” /2Коринт 5бүлэг 8 ишлэлийн төгсгөл хэсэг/ гэж илэрхийлжээ.

Библийн шинжлэх ухааны зөв гэдэг нь энд ч тодорхой харагдаж байна. Ялангуяа эдгээр ишлэл хүмүүс аналиктик химийн аргыг олж нээхээс хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн билээ.

No comments:

Post a Comment

 
Get Free 3 Column Templates Here