Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Sunday, October 31, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем

Чулуужилтын давхаргаас харагдах хүлэмжин үр нөлөөний нотолгоо.

Өмнө өгүүлсэн “ огторгуйн дээрх ус”-ы улмаас үүссэн хүлэмжин үр нөлөөг нотлох шинжлэх ухааны нотолгоо их байдаг. Юуны түрүүнд дулаан нутагт амьдардаг байсан амьтан, ургамлын чулуужсан олдвор өнөөдөр хүйтэн бүсээс маш их олддог юм. Энэ баримт нь хүйтэн бүс нутаг урьдын цагт дулаан байсан гэдэг нотолгоо болно.

1рт Аляск, Сибирь зэрэг нутгийн мөстлөг дотроос аварга биет арслан зааны чулуужсан олдвор олон олдсон ажээ. Аварга биетэй хэдэн сая амьтан умардын хүйтэн нутгийн хөлдүү цэвдэгт булаастай байна. Ялангуяа арслан зааны гэдэс доторхыг задлан шинжилсний дүнд дөнгөж идээд боловсроогүй байгаа халуун бүсийн навчит модны навчийг олсон бөгөөд галт уулын үнс ч байжээ. Хувьслын онолоор арслан заан нь халуун бүсэд амьдарч байгаад мөстлөгийн үе Сибирь уруу шилжин ирэн, төрлөөрөө устсан гэдэг. Гэвч арслан заан нүүдэллэн шилжихдээ халуун бүсийн идэш тэжээлээ хүртэл зөөнө гэж байхгүй учраас үндэслэлгүй үзэл юм. Энэ нь арслан заан Сибирьт амьдарч байсан бөгөөд Сибирь маш дулаан нутаг байсныг нотолдог.

2рт дэлхийн бөмбөрцөг дулаахан хүлэмж мэт байсан өөр нэг нотолгоо нь хоёр туйлаас олддог халуун дулааны завсрын бүсийн амьд биесийн чулуужсан олдвор юм. Өмнөд ба хойд туйлаас дулаан нутагт л өсөж үрждэг ургамал, аварга биет хөхтөн амьтны чулуужсан олдвор үй олноороо олддог. Ялангуяа өмнөд туйлаас нүүрсний давхарга олджээ. Эдгээр баримт нь нэгэн цагт энэ нутагт ч хүлэмжин үр нөлөөний улмаас дулаан байсан гэдэг нотолгоо болно.

Өнөөгийн хүйтэн бүс нэгэн цагт дулаахан байсан гэдэг баримт нь Ноагийн үерийг хүртэл огторгуйн дээр байсан уснаас /усны ууран давхарга/үүдэлтэй хүлэмжийн үр нөлөөний нотолгоо болох ажээ. Мөн онцгойлон өнөөгийн их далайн тивийн налуугаас /200 м доторх далай/ нефть, нүүрс зэрэг амьд биесийн цогцос маш их олдож байгаа нь огторгуй дээрх ус бороо болон орохоос өмнө бүгд хуурай газар байсан гэдгийн нотолгоо юм.

Ноагийн усан үерийн өмнө дэлхийн бөмбөрцөг хүлэмжин үр нөлөөтэй байсныг шийдвэртэйгээр нотолдог библийн үг бол усан үерийн дараагаар л хүйтэн, халуун ба хавар, зун , намар, өвлийн улирал үүссэн гэдэг тэмдэглэл билээ.

Библи “Газар дэлхий байсан цагт тариа тарих ба ургаж хураах, хүйтэн ба халуун, зун ба өвөл, өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ”. /Эхлэл 8 бүлэг 22 ишлэл/ гэж өгүүлж байна.

No comments:

Post a Comment

 
Get Free 3 Column Templates Here