Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Sunday, November 14, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем

Их гүний булаг ба үерийн өмнөх усны эргэлтийн систем.

Өнөөгийн нэг судалгаанаас үзвэл “Дэлхийн бөмбөрцөг байгаа бүх усны 97,2% нь далайн ус бөгөөд 2,15% нь мөсөн гол, үлдсэн 0,65% нь цэнгэг ус юм. Энэ цэнгэг усны 97,54% нь газар доорх ус бөгөөд гол, нуур зэрэг газрын гадаргын уснаас 65 дахин илүү ажээ. Газар доорх ус нь газрын гүнд, 1000м хүртэл оршин байгаа бөгөөд өнөөгийн хүмүүс хадыг нүхлэн цоолж, энэ усыг гарган ашигладаг” гэсэн байна.

Ноагийн усан үерийн үед зөвхөн тэнгэрээс 40 өдөр, шөнийн турш бороо асгарсан юм биш, газрын “их гүний булгууд” задарчээ /All the fountains of the great deep were broken up/ гэдэг тэмдэглэл бий. Энэ “их гүний булгууд “нь юу вэ? Гарцаагүй газар доорх гүний булаг байж таарна. Газрын гүний энэ усыг өнөөгийн газар доорх устай харьцуулахын аргагүй их байсан гэж таамагладаг.

Ноагийн үерээс өмнө огторгуйн дээрх ус хараахан газарт бууж ирээгүй байсан болохоор хуурай газрын талбай одоогийнхоос хавьгүй өргөн байсан юм. “Бүх их гүний булгууд” /All the fountains of the great deep/ гэдэг илэрхийлэл нь асар их хэмжээг мэдрүүлж байна. Ноагийн үерээр энэ “их гүний булгууд” задарч газар доорх ус үерлэжээ. “Огторгуйн дээрх ус” бороо болон асгарсны дараа өнөөдөр огторгуйн дээр ус гэж байхгүй болсон шиг “Их гүний булгууд” задарсны улмаас газар доорх ус бараг үгүй болсон байх. Тиймээс “Их гүний булгууд” гэж илэрхийлэгдэх тухайн үеийн газар доорх ус өнөөгийнхөөс асар их байсан гэж таамагладаг.

Мөн тухайн үед газар доор маш их ус байх ёстой учир шалтгаан гэж бий. Газрын гадарга дээр бороо орохгүй байх нөхцөлд /Эхлэл 2-р бүлэг 5-6 ишлэл/ газрын гадаргын амьд биесэд зориулагдсан усны эргэлтийн систем нь газар доорх усны эргэлтийн систем байсан гэж болно. Газар доорх уснаас манан хөөрөн, газрын гадаргыг норгож /Эхлэл 2 бүлэг 6 ишлэл/ мөн гол эхээ авч байна./Эхлэл 2 бүлэг 10 ишлэл/

Иймээс үерийн өмнөх усны эргэлт нь өнөөгийнхтэй адил атмосферийн нарны удирдлагат эргэлтээс /atmospheric, sun-controlled cycle/ огт өөр, газар доорх дэлхийн бөмбөрцгийн удирдлагат эргэлт /subterranean , earth-controlled cycle/ байсан нь гарцаагүй юм.

“Гүний булгийн ус” газрын илчийн улмаас ирэх даралтаар газар дээр оргилон голыг үүсгэж, хөрсийг норгоно. Тэгээд далай руу дахин орсон ус нь далайн усны хүчтэй даралтаар “гүний булгуудыг” усаар хангаж байсан гэж таамаглаж болно.

1 comment:

 
Get Free 3 Column Templates Here