Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Friday, May 28, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Хими буюу хувилахуйн ухаан


АТОМ ЗАДАРНА

Сансар огторгуйд дөрвөн үндсэн хүч байдаг. Өөрөөр хэлбэл цөмийн хүч, атоомын доторх хүч, электроникийн хүч, хүндийн хүч юм.
Энэ дундаас хамгийн хүчтэй нь атомын цөм доторх протон, нейтрон хоёрыг нийлүүлсэн цөмийн хүч ажээ. Атом цөмийн жижиг хэсгүүд цөмийн энэ хүчний улмаас нэг газарт уягдаж байдаг бөгөөд цөмийн ийм нягтаршил 1 шоо дөрвөлжин инч /=2,54см/ бүрт арван дүнчүүр тонн давж байрладаг.
2 Петр 3 бүлэг 10-*12 ишлэл нь хэзээ нэгэн цагт цөмийн хүч задран сулрахыг хэлдэг.

"Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана. Хэрэв энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ? Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно. " /2Петр 3 бүлэг 10-12 ишлэл/

Библид Бурхан бүх юмсыг гартаа барьж байдаг гэж хэлж байна. Тэр өдөр цөмийн уях бүх хүч тайлагдан задрах боловч одоохондоо Бурхан сансар огторгуйг хадгалан хамгаалж, хүч чадалт үгээрээ барьж байна. Агаар мандлыг тараахгүйгээр сансар огторгуйг атгагч нь Бурхан билээ.

"Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог" /Колоссай 1 бүлэг 17 ишлэл/

"Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой" /Еврей 1 бүлэг 3 ишлэлийн төгсгөл хэсэг/


Библээс харагдах шинжлэх ухаан /Зохиогч:ПАК СЫН ШИГ/ -номын 25-27р хуудаснаас.........

No comments:

Post a Comment

 
Get Free 3 Column Templates Here