Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Monday, August 9, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Нарны түр зогсолт

Библид өгүүлэх зүйл цахим тооцооны машинаар нотлогдсон гайхалтай баримт байдаг. Мерилэнд мужийн Балтимор хотод байдаг Котис техникийн компанийн захирал, сансар судлал төслийн зөвлөх Херолд Хил (Herold Hill) доорх зүйлийг өгүүлсэн юм.

Мерилэнд мужийн Грийнбелтэд судалгаа хийж байгаа манай компанийн сансар судлалтай холбоотой эрдэмтдэд Бурхан гайхалтай үнэнийг мэдүүлж өгсөн билээ. Бидний хэдэн эрдэмтэд өдөр бүр цахим тооцооны машиныхаа өмнө суугаад, одоогоос зуун мянган жилийн өмнөх үе рүү улираан, тэр хоорондох нар сарны тойрог замын явсан байдлыг нягталж байв. Хиймэл дагуулын тойрог замд ямар зүйл тохиолдохыг мэдэхгүй учраас нар сарны тойрог замыг нарийн мэдэхгүйгээр хиймэл дагуул хөөргөх аргагүй байлаа. Тиймээс нар, сар түүний эргэн тойрон дахь нарны аймгийн есөн гаригийн тойрог замын судалгааг дуусгаж байж удахгүй хөөргөх хиймэл дагуулынхаа замыг гаргаж чадах байсан юм.

Харин судалгаа хийж байх явцад гэнэт техник маань түр зогсож орхив. Цахим тооцооны машины хөдөлгөөн зогсож, улаан гэрэл асахад бүх инженер техникчид түгшлээ. Учир нь энэ улаан гэрэл цахим тооцооны машинд оруулсан мэдээлэл буруу, эсвэл техникт эвдрэл үүссэн гэдэг дохио юм. Бид шууд техникийн инженерийг дуудан, эвдрэлийг олохыг даалган хариуцуулав. Түүний үр дүнд техникт ямар ч эвдрэл байхгүй гэдэг нь тодорхой боллоо.

Сансар судлалын эрдэмтэд цахим тооцооны машин яагаад улаан дохио өгөх болсоныг дахин нарийвчлан судлав. Ингэсний эцэст тойрог замын хөдөлгөөнд “яг нэг хоног байхгүй байна” гэдэг нь тодорхой болсон юм. Нэг хоног байхгүй болсон ч тойрог зам онцын асуудалгүйгээр цаашаа явсан гэдгийг мэдсэн боловч тэр “нэг хоног” өөрөөр хэлбэл “24цаг” хаашаа алга болсон нь өөрөө асуудал байлаа. Яаж ч тооцож үзсэн нэг хоног сох дутаад байв. Эрдэмтэд хичнээн толгойгоо ажиллуулаад мэдэх арга огт байсангүй.

Хэд хоногийн дараа цуглаанд явдаг байсан нэг залуу босоод “Нөхөд минь, би багадаа цуглаанд явдаг байхдаа нэг яриа сонссон юм. Дээр цагт Иошуагийн үед нар нэг хоногийн турш түр зогссон гэнэ лээ.” гэж хэлсэн билээ.. Эхэндээ бүгд инээгээд өнгөрөв. Гэвч өөр арга зам байсангүй. Нэгэн туршлагатай эрдэмтэн “За, бид ямар энэ чигээрээ ингээд суугаад байлтай биш, библи авчраад нарийн судалж, тэр цаг үеийн тойрог замыг цахим тооцооны машинаар судалж үзэцгээе.” Гэж хэллээ.

Ингээд Иошуа 10-р бүлгийн 12-14 ишлэлээс “Ийнхүү нар тэнгэрийн голд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй” гэдэг зүйлийг олж уншсан юм. Иошуагаар толгойлуулсан израйльчуудын аморичуудтай хийх тулаан ширүүн байлаа. Харанхуй болвол Иошуагийн цэргүүдэд маш ашиггүй учраас тэр Бурханд залбиран “Өө, нар минь Гибеоныг гийгүүлж, өө сар минь, Лиалоны хөндийн дээр тогтооч” гэж хашхирчээ. Гайхалтай нь үнэхээр Иошуагийн залбирлаар нар сар байрандаа зогсож, бараг нэг хоног хөдлөөгүй байна.

Сансар судлаач эрдэмтэд алдсан хоногийг олохын тулд цахим тооцооны машиныг тухайн үе рүү эргүүлэн, Иошуагийн үеийн тойрог замыг судалсны үр дүнд 23 цаг 20 минутын турш тойрог зам зогссон гэдэг хариултыг олсон ажээ. Библид “бүтэн өдрийн турш” гэсэн болохоор 23 цаг 20 минут гэдэг нь тодорхой тооцоо боловч 40 минут хаачсаныг мэдэх арга байсангүй.

Тэр үед нөгөө залуу маань дахин “Миний санаж байгаагаар библийн хаана ч билээ нар арагшаа ухарсан гэж байдаг” хэмээн хэллээ.

Сансар судлаач эрдэмтэд шууд библи барьж, Хаадын дэд 20-р бүлгийн 8-10 ишлэлээс Хезекиа хааны тухай уншив. Тэнд нарны сүүдэр 10 алхам ухарсан гэж тэмдэглэсэн байсан агаад 10 алхмыг цагаар тооцвол (Цаг*60 мин/Цаг*100/3600=40мин) 40 минут болж байлаа. Ингэж алдагдсан 24 цагийн ул мөрийг олж чадсан юм.

Үнэхээр гайхалтай! Библийг үлгэр домог мэт үздэг эрдэмтдэд Бурхан өөрийгөө гэрчилсэн хэрэг биш үү?

Библи “Эзэн аморичуудыг Израйлийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа Эзэнд хандан израйльчуудын нүдний өмнө “–Өө, нар минь Гибеоныг гийгүүлж, өө сар минь, Лиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч”/Иошуа 10бүлэг 12-14 ишлэл/ гэж өгүүлж байна.

Библи “Хезекиа Исаиад: “-ЭЗЭН намайг эдгээж, би гурав дахь өдөр нь ЭЗЭНий өргөө уруу явах болно гэсэн тэмдэг юу байх вэ?”гэв. Исаиа
“-Дараах зүйл нь ЭЗЭН Өөрийн айлдсан ёсоор хийхийн ЭЗЭНээс ирэх тэмдэг болно. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу, эсвэл арван алхмаар ухраах уу?” гэв.
Хезекиа хариуд нь “-Сүүдрийг арван алхмаар урагшлуулах нь амархан. Үгүй, харин сүүдрийг арван алхмаар буцаагтун” гэж хэлжээ. /Хаадын дэд 20 бүлэг 8-10 ишлэл/
гэж бас өгүүлжээ.

Дээр нягтлан харсан шиг библи шинжлэх ухааны мэргэжлийн ном биш атлаа үйл олон шинжлэх ухааны баримтуудыг агуулж байгааг бид мэдэж болно.

1 comment:

  1. http://www.answersingenesis.org/docs/1117.asp ,
    http://www.breakthechain.org/exclusives/nasabible.html edgeer site.aas ta ene sedevtei holbootoi niitleliig harj bolno.

    ReplyDelete

 
Get Free 3 Column Templates Here