Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Wednesday, August 11, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН-Усан давхаргаар хүрээлэгдэх дэлхийн бөмбөрцөг


Бурханы бүтээсэн дэлхийн бөмбөрцөг нь агаарын хэмийн өөрчлөлт байхгүй учраас бүх амьд биет амьдрахад туйлын тохиромжтой байсан байна. Тиймээс амьд биетүүдийн цог жавхаа бадран гялалзаж, хүний нас хамгийн дээд тал нь 969 хүрэх боломжтой байлаа.

“Бурхан - Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг гэж айлдав. Тийнхүү Бурхан огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь ёсоор болов.” /Эхлэл 1 бүлэг 6-7 ишлэл/

“Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ. Дөчин өдөр дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.” /Эхлэл 7 бүлэг 11-12 ишлэл/

* Огторгуйн дээрх ус гэж юу вэ?*

Дэлхийн бөмбөрцөг хараахан хэлбэр дүрстэй болж чадаагүй, гэрэл байхгүй, гүн харанхуйд хучигдсан байх тэр үед дэлхийн бөмбөрцөгт хэдийнээ ус байлаа. / Эхлэл 1бүлэг 2р ишлэл/ Бурхан энэ усыг зөвхөн дэлхийн бөмбөрцгийн гадаргуу, газар доор биш огторгуйг (firmamaent) бүтээгээд огторгуйн дээр байршуулжээ. /Эхлэл 1 бүлэг 6-7/

Огторгуй нь дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд дэлгэгдсэн асар уудам хөх тэнгэр юм. Онцгойлон усыг доор, дээр гэж зааглан хуваасан огторгуй нь дэлхийн бөмбөрцгийн эргэн тойрны агаар мандлыг /хий мандлын давхарга/ нэрлэж байгаа хэрэг билээ.

Огторгуйн доорх ус нь өнөөгийн далай, гол, нуур зэрэг газрын гадарга дээрх, бас газрын доорх ус гэдгийг хялбархан ойлгож болно. Харин огторгуйн дээрх усыг амархан ойлгоход хэцүү. Огторгуйн дээрх усыг зориуд өнөөгийнхөөр зүйрлэн ойлгох гэдэг хүмүүс агаар мандал дахь усны уур, үүлийг бодож болох юм. Гэвч Эхлэл номонд өгүүлэх огторгуйн дээрх ус нь өнөөгийн атмосфер дотор байгаа усны уур болон үүлнээс огт өөр зүйл гэдэг нотолгоо библид маш олон бий.

“Эзэнийг магтагтун! Тэнгэрүүдээс Эзэнийг магтагтун! Түүнийг өндөрт магтагтун! Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун! Түүний бүх цэргүүд ээ, Түүнийг магтагтун! Нар ба сар аа, Түүнийг магтагтун! Гэрэлт бүх одод оо, Түүнийг магтагтун! /Дуулал 148 бүлэг 13 ишлэл/

1- рт тухайн үеийн огторгуйн дээрх ус нь “тэнгэрийн усны хаалт нээгдэж.....дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарахаар” /Эхлэл 7 бүлэг 11-12 ишлэл/ их хэмжээтэй байсан юм. Мөн Бурхан “огторгуйн доорх ус” ба “огторгуйн дээрх ус” гэж адил тэгш хуваан нэрлэхээр их байжээ.


2- рт Ноагийн үе хүртэл огторгуйн дээрх усыг бороо болгон газарт оруулаагүйг библээс мэдэж болно. Ноагийн үерээр сая хугацаанд огторгуйн дээрх усыг газарт унагаахгүй гэж яг цонх мэт хаалтыг тавьсан байсныг ойлгуулдаг. Энэ хаалт нь далайн мандалд байх агаар тодорхой хэмжээнээс илүүгээр усан дотор нэвтчин орж чаддаггүй шиг агаараас (N2, O2) хөнгөн усны уур (H2O) хэлбэртэй ус атмосферын давхаргад хөвж байснаар тайлж болох юм. Мөн энэ усны уур байдалтай давхарга нь нарны илч ба хүлэмжийн үр нөлөөний улмаас борооны дусал болж тэлэлгүй, ямагт усны уур хэлбэртэйгээр хадгалагдаж чадсан байх. Үүгээр зогсохгүй Эхлэл ном энэ дэлхийн эхэн үед бороо ороогүйг нотолдог.

“Эзэн Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар хагалах хүн байгаагүй учир хээр талд мод бут хараахан байхгүй, тариалах талбайд ургамал ногоо арай ургаагүй байжээ. Газар дэлхийгээс манан будан хөөрч, бүх газрын гадаргууг услав.” /Эхлэл 2 бүлэг 5-6 ишлэл/


3- рт дахин Ноагийн усан үер шиг их бороо орох усыг огторгуйн дээр тавихгүй гэсэн Бурханы үг библид баталгаатай байж байна. Бурхан “Би та нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй.” /Эхлэл 9 бүлэг 11 ишлэл/ гэж хүмүүст амлан, мөнхийн гэрээний баталгаа болгон солонгыг үүлэн дотор тавьжээ. /Эхлэл 9 бүлэг 12-13 ишлэл/. Энд бас бидний бодох ёстой нэг зүйл бий. Ноагийн үерээс өмнө огторгуйн дээрх усны улмаас солонго үүсэх цаг уурын орчин бүрдээгүй байна. Тиймээс солонгоор гэрээ байгуулсан нь дахин солонгыг харж үл чадах орчныг бий болгох нь их усыг огторгуйн дээр тавихгүй гэсэн үг юм. Түүний баталгаа болгон солонгыг мөнхөд харж болохоор бороо оруулж, нарны гэрлийг ч тусгана гэсэн билээ.


Дүгнэлт болгон дээрх баримтуудыг нэгтгэж үзвэл өнөөдөр атмосферын давхаргын дээд мандалд ионы хүрээ /ионосфер/ байгаа шиг Ноагийн усан үерээс өмнө атмосферын дээд мандалд усны уур хэлбэртэй зузаан давхарга /огторгуйн дээрх ус/ байсан гэж болно.

.





No comments:

Post a Comment

 
Get Free 3 Column Templates Here