Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Sunday, June 20, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Дэлхийн бөмбөрцөг судлал

Дэлхийн бөмбөрцгийн хэлбэр

Иов 26 бүлгийн 7-10 ишлэлд тойрог хэлбэртэй дэлхийн бөмбөрцөг орон зайд хөвж байдаг гэж бичигджээ. 10 ишлэлийн үг үсэгчилэн орчуулбал ийм юм. "Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг /Солонгос библид хил хязгаар гэж орчуулагдсан/зурав." Иов 26 бүлэг 10 ишлэл.
Дэлхийн бөмбөрцөг тойрог хэлбэртэй гэдэг баримт өмнө тайлбарласанчилан Исаиа 40 бүлгийн 21-22 ишлэлд ч гарч байна.

"Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу? Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог." Исаиа 40 бүлэг 21-22 ишлэл.

Иов ном нь библийн хамгийн урт настай бичээсийн нэг юм. Ерөнхийдөө түүхчид дэлхийн бөмбөрцгийг бөөрөнхий гэж анх бодсон хүмүүс нь грекчүүд гэдэг. МЭӨ 6 зуунд амьдарч байсан Пифагор анх дэлхийн бөмбөрцөг бөөрөнхий хэлбэртэй гэж бодон, МЭӨ 3 зуунд амьдарч байсан Этатостенес дэлхийн бөмбөрцгийг хэмжжээ.
Грекчүүд анх меридиан/уртраг/ ба параллель /өргөрөг/ шугамыг татсан юм. Тэд хоёр туйл ба экваторын бүс, цаг агаарын халуун бүс зэргийг мэдэж байлаа. Гэвч дэлхийн бөмбөрцөг бөөрөнхий гэдэг ухагдахуун ноёрхож чадахгүй байсан юм. Ромчууд дэлхийн бөмбөрцгийг эргэн тойронд нь далай байдаг тэгш тавцан гэж боджээ.
Сургаальт үгс 8 бүлгийн 27 ишлэлд ч дэлхийн бөмбөрцгийг тойрог хэлбэртэй гэсэн байна. "Тэр тэнгэрийг бүтээж тойргоор /монгол библид энэ үг байхгүй-орч/ гүний гадаргуу дээр - /солонгос библид "огторгуй" гэж орчуулагдсан байдаг - зохиогч/ -и хил хязгаарыг нь тогтооход Би тэнд байсан." Энэ ишлэл далайн зах хаяа тойрог хэлбэртэй харагддагийг хэлнэ. Далайн зах хаяа тойрог хэлбэртэй гэдэг баримт өмнө дурдсан Иов 26 бүлгийн 10 ишлэлд ч харагддаг.
Далайн зах хаяа тойрог хэлбэртэй гэдэг баримт нь грекчүүдийн дэлхийн бөмбөрцөг бөөрөнхий гэж нотолсон ганц арга байсан юм.
Харин Иов ном тэднээс хэдэн зуун жилийн өмнө бичигдсэн билээ.
Иов 26 бүлгийн 10 ишлэлд гэрэл дуусах газарт харанхуй эхэлдэг гэж бичигдсэн нь тойрог хэлбэртэй дэлхийн бөмбөрцгийн өдөр шөнө юм.
Библийг тайлбарлагч олон хүн энэ ишлэлийг дэлхийн бөмбөрцөг хавтгай тавцан хэлбэртэй гэх Стравын бодолд хамруулах гэсэн боловч энэ нь түүхэн талаасаа боломжгүй билээ. Иов ном Стравын тэмдэглэлээс маш орон жилийн өмнө бичигдсэн юм......... /Та библийн ИОВ номыг эндээс уншиж чадна./

"Библээс харагдах шинжлэх ухаан" /Зохиогч:ПАК СЫН ШИГ/ -номын 30-31р хуудаснаас.........

No comments:

Post a Comment

 
Get Free 3 Column Templates Here