Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Tuesday, July 13, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Анагаах ухаан ба эрүүл ахуй судлал

Хөвч хөндөлт

“Найман өдрийн дараа Түүний хөвчийг хөндөн Түүнд Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэр элч энэ нэрийг өгсөн ажээ.” /Лук 2 бүлэг 21 ишлэл/

1935 онд Дам /H.Dam/ тахианы цус алдалтаас сэргийлэхэд үр ашигтай хоол хүнсний элементийг К витамин (V.K) гэж нэрлэжээ.

Энэ К витамин нь бактерийн улмаас хүний бие махбодийн хоол боловсруулах суваг дотор нийлэгждэг нь мэдэгдсэн бөгөөд элэгний тусламжтайгаар протромбины нийлэгжилтэнд ч оролцоно. Хэрэв К витамин дутагдвал протромбин дутагдаж, цус алдалт үргэлжилдэг.

К витамин нь хоол боловсруулах суваг дотор бактерийн улмаас нийлэгждэг болохоор дөнгөж төрсөн нярай онцгойлон К витамин ба протромбины дутагдлаас болж зовдог байна. Нярай хүүхдэд бактериар бохирлогдох хугацаа байгаагүй тул ийм үзэгдэл үүсэж байгаа ажээ.

Сканжилло (Nathan Scanzillo) К витамин ба протромбины хэмжээ төрсний дараа 8 дахь хоногт хамгийн дээд хэмжээнд хүрдэгийг харуулах эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байна. Эрдэм шинжилгээний анхны ажлын тайландаа энэ үед хөвч хөндвөл хамгийн сайн гэдгийг цохон хэлжээ. Протромбины хэмжээ төрсний дараа 3 хоногтойд 30% хүрч , 8 хоногтойд 110% болоод, түүнээс хойш 100%-д хадгалагддаг байна.

Тиймээс цус алдалтаас зайлсхийхийн тулд 8 хоногтойд хөвч хөндөлт хийх нь хамгийн сайн ажээ.

Библи “Исаакийг найман хоногтой байхад нь Абрахам Бурханы тушааснаар түүнд хөвч хөндөх ёслолыг үйлджээ.” /Эхлэл 21 бүлэг 4 ишлэл/ гэж өгүүлж байна.

Хөвч хөндөлт хийх нь анагаах ухааны судалгаагаар ч хэдэн сайн талтай юм. Саяхны нэг судалгаанаас үзвэл өөр улсын эмэгтэйчүүдийг иудей эмэгтэйчүүдтэй харьцуулахад умайн хүзүүний хорт хавдар тусах хэмжээ 8,5% өндөр байна гэжээ. Энэ баримтыг анхааран судалсаны үр дүнд “Mycrobacterium smegmais” бактери нь шээс бэлгийн замын эрхтний гадна сувагт шимэгчилэн амьдардаг бөгөөд дийлэнхдээ хөвч хөндүүлээгүй эрчүүдэд үржиж олшрох хандлагатайг олж мэдсэн байна. Энэ бактери эмэгтэйчүүдэд халдахдаа умайн хүзүүний хавдарыг үүсгэнэ.

Тусгайлан сонгогдсон Израйль үндэстнийг Бурхан хөвч хөндүүл гэсэн нь сонгогдсон үндэстний тэмдгийг арьс маханд нь үлдээхээр барахгүй ариун цэврийн асуудлыг хүртэл харгалзан үзсэнийг эндээс мэдэж болох юм.

1 comment:

  1. Wow. Shinjleh uhaaniig sudlah tusam uneheer Burhanii aguu chadvariig olj harah yum bna. daraagiin bichlegiig huleej bga shu. amjilt!!!

    ReplyDelete

 
Get Free 3 Column Templates Here