Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Wednesday, October 27, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем

Огторгуй дээрх усны хүлэмжин үр нөлөө ба тааламжтай орчин.

Өмнө үзсэнтэй адил “огторгуйн дээрх ус” дэлхийн бөмбөрцгийн эргэн тойрныг усны зузаан ууран давхаргаар хүрээлж байсан нь дэлхийн бөмбөрцгийг нийдэт нь хагас тунгалаг хүлэмж мэт болгосон байх.

Усны хувийн илч их байдаг чанарыг ашиглан сүүлийн үед тариачид хүлэмжний дээвэр дээр усан бүрхүүл хийж, дулааныг хадгалдаг болжээ. Үүнчилэн усны уур хувийн илч ихтэй учраас Бурхан дэлхийн бөмбөрцгийг тойруулан усны уураар хаалт хийж, халуун дулаан байлгаснаар амьд биес амьдрахад тааламжтай орчин бий болсон байна.

Өнөөдөр газраас дээж 100 км-т 99 %-ийн агаараар оршин байдаг атмосферийн давхарга нь огторгуйн дээрх усны /усны ууран давхрага/ хүндээс болж стратосфер буюу давхраа мандал /50км/ болон дундаж мандлын хүрээ /80км/ хүртэл шахагдсан байсан гэж болно. Мөн огторгуйн дээрх ус нь өнөөгийн дундаж мандал /50-80км/ болон дээд мандлын /80км-ээс дээш/ хооронд усны зузаан уур байдлаар оршиж байсан гэж таамагладаг. Ийм нөхцөлд бид Эхлэл номонд гарч байгаа усан үерийн өмнөх цаг уурын орчныг дараах маягаар дүгнэж болох юм.

Усны уур хэлбэртэй давхрага ба агаарын шахагдсан давхрага нь нийтдээ хагас тунгалаг бүрхэвч болж, нарны туяаг газрын гадаргад шууд хүрч чадахгүй болгох боловч харин урт долгионы халуун улаан туяа нь усны уур хэлбэртэй давхаргыг нэвтлэн, газрын гадаргад хүрч байсан байх. Газрын гадаргад хүрч ирсэн дулаан нь газрын гадарга, усны ууран давхаргад давтан ойж, дэлхийн нийт гадаргуунд нэвтчин хүлэмжин дотор байгаа мэт үр нөлөө үзүүлэх болжээ. Тиймээс дэлхийн бөмбөрцөг өнөөгийнх шиг халуун, хүйтэн бүс нутаг гэсэн ялгаагүйгээр нийтдээ хүлэмж мэт дулаахан агаарын хэмийг хадгалж байсан юм. Нөгөө талаар агаарын хэмийн өөрчлөлтгүй учраас салхи ч байхгүй, мөн өмнө хэлсэнчилэн бороо орж байгаагүй ажээ. Амьд биесэд хэрэгтэй ус, чийгшил нь газар доорх уснаас эх аван урсах гол /Эхлэл 2 бүлэг 10-14/ ба газрын гадаргаас дээшлэх манангаар /Эхлэл 2 бүлэг 6 ишлэл/ нөхөгдөж байсан байх.

Түүгээрч зогсохгүй бөмбөрцгийн гаднаас, сансраас орж ирэх улаан туяа, гамма туяа зэрэг үй олон хорт бодис усны ууран давхаргад /огторгуйн дээрх ус/ таслагдан, дэлхийн бөмбөрцгийн гадаргуу амьд биесийн эрүүл мэндэд маш тааламжтай орчин болжээ.

No comments:

Post a Comment

 
Get Free 3 Column Templates Here