Ус нь уурших, хатуурах, хур тунадас болон буух гэсэн гурван үе шатыг дамжин эргэлдэнэ. Далай болон голоос өдөрт хэдэн сая тонн ус нарны илчийн улмаас ууршдаг. Газар дээрх бүх усны гадаргуунаас агаар уруу усны уур тасралтгүй ууршин шингэж, ургамалд ч уур ялгаруулах үйлчлэл үргэлж явагдаж байдаг ажээ. Ингэхдээ нэг модны жилийн турш ууршуулдаг усны уурын хэмжээ ойролцоогоор 4000-5000 галлон /америкийн 1 галлон = 3,8 литр/ хүрнэ.
Усны уур агаарт шингэдэг боловч атмосферийн дулааны хэмийн ханасан түвшнээс доошилбол хатууран үүл болдог.
Энэхүү үүлэн доторх усны уурын жижиг хэсгүүд мөргөлдөн, аажмаар томорч усан дусал болохоороо бороо болж ордог байна.
"Үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна" /Номлогчийн үгс 11 бүлэг, 3 ишлэлийн эхэн хэсэг/
Бороо орвол нэг хэсэг нь гүний ус болон хоригдож, нөгөө нь ургамалд ашиглагдан, үлдсэн нь нуур цөөрөм, гол далай уруу урссанаар дахин эргэлт давтагдана. Далай бол борооны эх үндэс гэдгийг анхаарцгаая.
"Тэр далайн усыг дуудаж, газрын газаргуу дээр асгадаг. Түүний нэр бол Эзэн" /Амос 9 бүлэг 6 ишлэлийн төгсгөл хэсэг/
Усны эргэлтийн үе шатны талаар 16,17 зууны үед л сая нэг юм бүрэн ойлгожээ. Перраулт /Pierre Perrault/ Мариотте /Edme Mariotte/ хоёрын туршилтын үр дүнд ус эргэлддэг гэдэг нь хамгийн анх батлагдсан юм. Энэ хоёр эрдэмтэн хур тунадас буух үзэгдэл болгон Сена голын урсгалыг тайлбарласан байна. Мөн одон орон судлаач Халлей /Edmund Halley/ усны эргэлтийн ухагдахууныг бүрэн ойлгоход чухал материалыг гаргаж иржээ. Тэр хур тунадас буух, уурших хоёр хоорондоо тэнцвэртэй байдаг г эдгийг нотолсон юм. Эдгээр эрдэмтэд нэлээд хожуу усны эргэлтийн ухагдахууныг гаргаж ирэн тогтоосон бол библи хэдийнээ хоёр мянган жилийн өмнө усны эргэлтийн талаар ингэж хэлжээ.
"Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй. Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг." /Номлогчийн үгс 1 бүлэг 7 ишлэл/

No comments:
Post a Comment