Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Sunday, October 31, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем

Чулуужилтын давхаргаас харагдах хүлэмжин үр нөлөөний нотолгоо.

Өмнө өгүүлсэн “ огторгуйн дээрх ус”-ы улмаас үүссэн хүлэмжин үр нөлөөг нотлох шинжлэх ухааны нотолгоо их байдаг. Юуны түрүүнд дулаан нутагт амьдардаг байсан амьтан, ургамлын чулуужсан олдвор өнөөдөр хүйтэн бүсээс маш их олддог юм. Энэ баримт нь хүйтэн бүс нутаг урьдын цагт дулаан байсан гэдэг нотолгоо болно.

1рт Аляск, Сибирь зэрэг нутгийн мөстлөг дотроос аварга биет арслан зааны чулуужсан олдвор олон олдсон ажээ. Аварга биетэй хэдэн сая амьтан умардын хүйтэн нутгийн хөлдүү цэвдэгт булаастай байна. Ялангуяа арслан зааны гэдэс доторхыг задлан шинжилсний дүнд дөнгөж идээд боловсроогүй байгаа халуун бүсийн навчит модны навчийг олсон бөгөөд галт уулын үнс ч байжээ. Хувьслын онолоор арслан заан нь халуун бүсэд амьдарч байгаад мөстлөгийн үе Сибирь уруу шилжин ирэн, төрлөөрөө устсан гэдэг. Гэвч арслан заан нүүдэллэн шилжихдээ халуун бүсийн идэш тэжээлээ хүртэл зөөнө гэж байхгүй учраас үндэслэлгүй үзэл юм. Энэ нь арслан заан Сибирьт амьдарч байсан бөгөөд Сибирь маш дулаан нутаг байсныг нотолдог.

Wednesday, October 27, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем

Огторгуй дээрх усны хүлэмжин үр нөлөө ба тааламжтай орчин.

Өмнө үзсэнтэй адил “огторгуйн дээрх ус” дэлхийн бөмбөрцгийн эргэн тойрныг усны зузаан ууран давхаргаар хүрээлж байсан нь дэлхийн бөмбөрцгийг нийдэт нь хагас тунгалаг хүлэмж мэт болгосон байх.

Усны хувийн илч их байдаг чанарыг ашиглан сүүлийн үед тариачид хүлэмжний дээвэр дээр усан бүрхүүл хийж, дулааныг хадгалдаг болжээ. Үүнчилэн усны уур хувийн илч ихтэй учраас Бурхан дэлхийн бөмбөрцгийг тойруулан усны уураар хаалт хийж, халуун дулаан байлгаснаар амьд биес амьдрахад тааламжтай орчин бий болсон байна.

Өнөөдөр газраас дээж 100 км-т 99 %-ийн агаараар оршин байдаг атмосферийн давхарга нь огторгуйн дээрх усны /усны ууран давхрага/ хүндээс болж стратосфер буюу давхраа мандал /50км/ болон дундаж мандлын хүрээ /80км/ хүртэл шахагдсан байсан гэж болно. Мөн огторгуйн дээрх ус нь өнөөгийн дундаж мандал /50-80км/ болон дээд мандлын /80км-ээс дээш/ хооронд усны зузаан уур байдлаар оршиж байсан гэж таамагладаг. Ийм нөхцөлд бид Эхлэл номонд гарч байгаа усан үерийн өмнөх цаг уурын орчныг дараах маягаар дүгнэж болох юм.

 
Get Free 3 Column Templates Here