Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Wednesday, August 11, 2010

БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН-Усан давхаргаар хүрээлэгдэх дэлхийн бөмбөрцөг


Бурханы бүтээсэн дэлхийн бөмбөрцөг нь агаарын хэмийн өөрчлөлт байхгүй учраас бүх амьд биет амьдрахад туйлын тохиромжтой байсан байна. Тиймээс амьд биетүүдийн цог жавхаа бадран гялалзаж, хүний нас хамгийн дээд тал нь 969 хүрэх боломжтой байлаа.

“Бурхан - Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг гэж айлдав. Тийнхүү Бурхан огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь ёсоор болов.” /Эхлэл 1 бүлэг 6-7 ишлэл/

“Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ. Дөчин өдөр дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.” /Эхлэл 7 бүлэг 11-12 ишлэл/

Monday, August 9, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Нарны түр зогсолт

Библид өгүүлэх зүйл цахим тооцооны машинаар нотлогдсон гайхалтай баримт байдаг. Мерилэнд мужийн Балтимор хотод байдаг Котис техникийн компанийн захирал, сансар судлал төслийн зөвлөх Херолд Хил (Herold Hill) доорх зүйлийг өгүүлсэн юм.

Мерилэнд мужийн Грийнбелтэд судалгаа хийж байгаа манай компанийн сансар судлалтай холбоотой эрдэмтдэд Бурхан гайхалтай үнэнийг мэдүүлж өгсөн билээ. Бидний хэдэн эрдэмтэд өдөр бүр цахим тооцооны машиныхаа өмнө суугаад, одоогоос зуун мянган жилийн өмнөх үе рүү улираан, тэр хоорондох нар сарны тойрог замын явсан байдлыг нягталж байв. Хиймэл дагуулын тойрог замд ямар зүйл тохиолдохыг мэдэхгүй учраас нар сарны тойрог замыг нарийн мэдэхгүйгээр хиймэл дагуул хөөргөх аргагүй байлаа. Тиймээс нар, сар түүний эргэн тойрон дахь нарны аймгийн есөн гаригийн тойрог замын судалгааг дуусгаж байж удахгүй хөөргөх хиймэл дагуулынхаа замыг гаргаж чадах байсан юм.

 
Get Free 3 Column Templates Here