Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Monday, June 28, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Ургамал судлал ба микробиологи

Ургамлын үүсэл, хөгжил

Ногоон өнгөтэй ургамал нь ус, нүүрстөрөгчийн исэл ба нарны энергийг ашиглан чихрийг бий болгодог. Хувилахуйн энэ ээдрээтэй үе шатыг нарны туяа шингээлт гэнэ. Эрдэмтэд энэ үеийг шат дараалан тайлбарлаж чадахаар болжээ. Үүнтэй холбоотой туршилтыг дахин хийхдээ ус ба нар нь ургамлын үүсэл, өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж библид дурдаж байгааг санах ёстой.

Бельгийн химич эрдэмтэн, эмч Хелмонт (Jon Baptisto van Helmost 1577-1640) ургамлын өсөлт ихэнхдээ уснаас шалтгаалдаг гэсэн туршилтын нотолгоог анх гаргаж иржээ. Тэр зууханд шороо хатаагаад дотор нь зулзаган уд мод суулгаж, 5 жилийн турш зөвхөн борооны усаар усалсан байна.

5 жилийн туршилт дуусахад тэр зулзаган мод 164 фунт /1 фунт=0,454 кг/ болж ургажээ. Шороог дахин зууханд хатааж, хүндийг нь хэмжиж үзэхэд эхнийхээсээ хэдэн унцаар багассан байлаа. Тиймээс ургамлын тэжээл ихэнхдээ борооноос ирдэг гэсэн дүгнэлт гаргажээ. Хелмонтыг ийм туршилт хийхээс хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнө Бурхан модны тэжээл болгон бороо оруулдаг гэсэн байна.

Библи “Тэр гацуур тарьж , бороо түүнийг ургуулдаг.” /Исаиа 44 бүлэг 14 ишлэлийн сүүл хэсэг/ гэж өгүүлж байна.

Wednesday, June 23, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Амьтан судлал

Зүрхний цус

Английн эмч, анагаахын дээд сургуулийн багш Харви (William Harvey) 1628 онд анх удаагаа цус нь зүрхний 3 гол судаснаас гарч, бүх биеэр гүйн, венийн хураагуур ба артерийн судсыг хооронд нь холбох жижиг судас байдгийг ч мэдсэн байна. Түүнийг нас барсны дараа нэг их удалгүй Италийн эмч Малпиги (Marcello Malpighi) энэ судсыг олж, хялгасан судас гэдэг нэр өгчээ.

Эртний египетчүүд цусыг эргэлддэг гэж бодож чадалгүй, харин судсаар нааш цааш урсдаг гэжээ. Тэд цусан дотор шээс, нулимс холилдсон байдаг гэж бодсон байна. Энэ салбарт Грекчүүдийн оруулсан гавьяа бараг байхгүй. Гален (Galen) цусанд оюун ухаан ч хамаарах бөгөөд 27 ширхэг судасны цохилт байдаг гэсэн юм. Гэвч Харви цусны эргэлтийн үнэнийг олж харахаас хэдэн мянган жилийн өмнө библид зүрх нь бүх бие махбодийг амь өгөгч бодисоор дүүргэх үүрэгтэй гэж бичигджээ. Библи “Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг” /Сургаалт үгс 14 бүлэг 30 ишлэл/ гэж өгүүлж байна.

Цаашлан энэ амь өгөгч бодис биеэр дамждаг гэж цохсон нь эргэлтийн зарчмыг хэлж байгаа юм.

Sunday, June 20, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Дэлхийн бөмбөрцөг судлал

Дэлхийн бөмбөрцгийн хэлбэр

Иов 26 бүлгийн 7-10 ишлэлд тойрог хэлбэртэй дэлхийн бөмбөрцөг орон зайд хөвж байдаг гэж бичигджээ. 10 ишлэлийн үг үсэгчилэн орчуулбал ийм юм. "Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг /Солонгос библид хил хязгаар гэж орчуулагдсан/зурав." Иов 26 бүлэг 10 ишлэл.
Дэлхийн бөмбөрцөг тойрог хэлбэртэй гэдэг баримт өмнө тайлбарласанчилан Исаиа 40 бүлгийн 21-22 ишлэлд ч гарч байна.

"Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу? Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог." Исаиа 40 бүлэг 21-22 ишлэл.

Иов ном нь библийн хамгийн урт настай бичээсийн нэг юм. Ерөнхийдөө түүхчид дэлхийн бөмбөрцгийг бөөрөнхий гэж анх бодсон хүмүүс нь грекчүүд гэдэг. МЭӨ 6 зуунд амьдарч байсан Пифагор анх дэлхийн бөмбөрцөг бөөрөнхий хэлбэртэй гэж бодон, МЭӨ 3 зуунд амьдарч байсан Этатостенес дэлхийн бөмбөрцгийг хэмжжээ.

Tuesday, June 1, 2010

Библээс харагдах шинжлэх ухаан-Далай


Дэлхийн бөмбөрцгийн гадаргууны ойролцоогоор 71% нь усаар хучигдсан байдаг. Эхлэл 1 бүлгийн 9 ишлэлд далайн ухагдахуун харагдана.

"Бурхан-Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг хэмээсэнд тэр нь ёсоор болжээ." /Эхлэл 1бүлэг 9ишлэл/

Дэлхийн бөмбөрцөг дээрх ус Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далай, Умард мөсөн далай гэсэн дөрвөн том хэсэгт хуваагддаг нь нийтлэг ойлголт билээ. Эхлэл 1 бүлгийн 9,10 ишлэлд нэг газар цугласан усыг далайнууд - (солонгос библид далай гэж гардаг боловч англи хэл дээрх библи д олон тоогоор "seas" гэж гардаг/зохиогч) - гэж нэрлэсэн нь далай хэдэн хэсэг хуваагдсаныг бодоход утга учиртай санагдана.
 
Get Free 3 Column Templates Here