
Дуулал 19:1-4
Tuesday, January 25, 2011
НОАГИЙН ХӨВӨГЧ АВДАР БОЛОН УСАН ГАЛАВ ҮНЭХЭЭР БОДИТ ЗҮЙЛ ҮҮ?

Sunday, November 14, 2010
БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем
Өнөөгийн нэг судалгаанаас үзвэл “Дэлхийн бөмбөрцөг байгаа бүх усны 97,2% нь далайн ус бөгөөд 2,15% нь мөсөн гол, үлдсэн 0,65% нь цэнгэг ус юм. Энэ цэнгэг усны 97,54% нь газар доорх ус бөгөөд гол, нуур зэрэг газрын гадаргын уснаас 65 дахин илүү ажээ. Газар доорх ус нь газрын гүнд, 1000м хүртэл оршин байгаа бөгөөд өнөөгийн хүмүүс хадыг нүхлэн цоолж, энэ усыг гарган ашигладаг” гэсэн байна.
Ноагийн усан үерийн үед зөвхөн тэнгэрээс 40 өдөр, шөнийн турш бороо асгарсан юм биш, газрын “их гүний булгууд” задарчээ /All the fountains of the great deep were broken up/ гэдэг тэмдэглэл бий. Энэ “их гүний булгууд “нь юу вэ? Гарцаагүй газар доорх гүний булаг байж таарна. Газрын гүний энэ усыг өнөөгийн газар доорх устай харьцуулахын аргагүй их байсан гэж таамагладаг.
Sunday, October 31, 2010
БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем
Чулуужилтын давхаргаас харагдах хүлэмжин үр нөлөөний нотолгоо. Өмнө өгүүлсэн “ огторгуйн дээрх ус”-ы улмаас үүссэн хүлэмжин үр нөлөөг нотлох шинжлэх ухааны нотолгоо их байдаг. Юуны түрүүнд дулаан нутагт амьдардаг байсан амьтан, ургамлын чулуужсан олдвор өнөөдөр хүйтэн бүсээс маш их олддог юм. Энэ баримт нь хүйтэн бүс нутаг урьдын цагт дулаан байсан гэдэг нотолгоо болно.
1рт Аляск, Сибирь зэрэг нутгийн мөстлөг дотроос аварга биет арслан зааны чулуужсан олдвор олон олдсон ажээ. Аварга биетэй хэдэн сая амьтан умардын хүйтэн нутгийн хөлдүү цэвдэгт булаастай байна. Ялангуяа арслан зааны гэдэс доторхыг задлан шинжилсний дүнд дөнгөж идээд боловсроогүй байгаа халуун бүсийн навчит модны навчийг олсон бөгөөд галт уулын үнс ч байжээ. Хувьслын онолоор арслан заан нь халуун бүсэд амьдарч байгаад мөстлөгийн үе Сибирь уруу шилжин ирэн, төрлөөрөө устсан гэдэг. Гэвч арслан заан нүүдэллэн шилжихдээ халуун бүсийн идэш тэжээлээ хүртэл зөөнө гэж байхгүй учраас үндэслэлгүй үзэл юм. Энэ нь арслан заан Сибирьт амьдарч байсан бөгөөд Сибирь маш дулаан нутаг байсныг нотолдог.
Wednesday, October 27, 2010
БИБЛИЙН ӨГҮҮЛЭХ ИХ УСАН ҮЕРИЙН ӨМНӨХ ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН ОРЧИН- Их усан үерийн өмнөх экосистем
Огторгуй дээрх усны хүлэмжин үр нөлөө ба тааламжтай орчин. Өмнө үзсэнтэй адил “огторгуйн дээрх ус” дэлхийн бөмбөрцгийн эргэн тойрныг усны зузаан ууран давхаргаар хүрээлж байсан нь дэлхийн бөмбөрцгийг нийдэт нь хагас тунгалаг хүлэмж мэт болгосон байх.
Усны хувийн илч их байдаг чанарыг ашиглан сүүлийн үед тариачид хүлэмжний дээвэр дээр усан бүрхүүл хийж, дулааныг хадгалдаг болжээ. Үүнчилэн усны уур хувийн илч ихтэй учраас Бурхан дэлхийн бөмбөрцгийг тойруулан усны уураар хаалт хийж, халуун дулаан байлгаснаар амьд биес амьдрахад тааламжтай орчин бий болсон байна.
Өнөөдөр газраас дээж 100 км-т 99 %-ийн агаараар оршин байдаг атмосферийн давхарга нь огторгуйн дээрх усны /усны ууран давхрага/ хүндээс болж стратосфер буюу давхраа мандал /50км/ болон дундаж мандлын хүрээ /80км/ хүртэл шахагдсан байсан гэж болно. Мөн огторгуйн дээрх ус нь өнөөгийн дундаж мандал /50-80км/ болон дээд мандлын /80км-ээс дээш/ хооронд усны зузаан уур байдлаар оршиж байсан гэж таамагладаг. Ийм нөхцөлд бид Эхлэл номонд гарч байгаа усан үерийн өмнөх цаг уурын орчныг дараах маягаар дүгнэж болох юм.
Tuesday, September 14, 2010
Хүүхдийн өхөөрдөм үгс
Ертөнцийн Эзэний камер
Дуу цахилгаантай бороо айсуй ирэхийг хараад нэгэн ээж сургуулиасаа тарж яваа 7 настай охиндоо санаа зовж, угтахаар гарчээ. Тэгээд охиноо цахилгаан гялбах бүрт зогсож инээмсэглэн, хэнэггүйхэн алхсаар ирж явааг харжээ. Охин ээжийгээ хараад угтан гүйж:
-Намайг гэр лүүгээ ирэх замд Ертөнцийн Эзэн миний зургийг аваад л байсан гэжээ.
Баярлалаа
-Чи одоо сургуульд орно. Тиймээс үсэг, тоогоо сайн бич хэмээн аав ээж нь шаарджээ. Хүү нөгөө өрөөндөө ороод “Ертөнцийн Эзэн минь! Надад 2 гар өгсөнд баярлалаа. Хэрэв би 4 гартай байсан бол бүр ч их юм бич гэж шаардуулах нь ээ дээ” гэжээ.
Адамын хувцас
Бяцхан хүү гайхан бахадсаар хуучны, маш том Библийн хуучирсан хуудсуудыг эргүүлнэ. Гэтэл завсраас нь нэг юм унахад хүү түүнийг аваад нүдэндээ ойртуулж үзэв. Энэ бол хуудасны завсар хавчуулсан хатсан навч байлаа. Хүү: “Ээж ээ, миний олсон зүйлийг хар даа” гэхэд ээж нь: “Хонгор минь, чи наанаа юу олоов?” гэж асуув. Хүү гайхаж бахархсан дуугаар: “Адамын хувцсыг!” гэжээ.Амьтанд энэрэнгүй хандах нь
Нэгэн сүмийн ажилтан хүүхдийн хичээл дээр ан амьтдад энэрэнгүй хандах тухай ярьжээ.
Тэгээд: “Нэг муу хүн муурын сүүлийг тасдаж байгааг та нар харчихлаа гэж бодъё. Тэгвэл түүнийг ийм айхтар буруу юм хийснийх нь төлөө та нар Библийн ямар ишлэлийг түүнд хэлэх вэ?” гэж түүнийг асуухад нэг хүүхэд “Ямар ч хүн Ертөнцийн Эзэний нийлүүлсэн юмыг салгаж болохгүй гэдгийг би түүнд хэлнэ” гэжээ.
Холбочихсон гуйлт
Ач охин нь цагаан толгой үсгүүдийг ихэд биширсэн байдлаар давтан хэлж буйг өвөө нь сонсоод: “Чи юу хийгээд байгаа юм бэ?” гэж асуухад “Гуйлтаа хийж байна. Би өнөө орой яг зөв үгнүүдийг бодож чадахгүй байгаа болохоор зүгээр л бүх үсгүүдийг хэлж байгаа юм. Ертөнцийн Эзэн миний юу бодож байгааг мэддэг юм чинь тэр үсгүүдийг нийлүүлээд холбочихно” гэж бяцхан охин тайлбарлажээ.
http://udaxgui.com/?cat=68 -аас авлаа.