Дуулал 19:1-4

“Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ...”

Tuesday, September 14, 2010

Хүүхдийн өхөөрдөм үгс

Ертөнцийн Эзэний камер

Дуу цахилгаантай бороо айсуй ирэхийг хараад нэгэн ээж сургуулиасаа тарж яваа 7 настай охиндоо санаа зовж, угтахаар гарчээ. Тэгээд охиноо цахилгаан гялбах бүрт зогсож инээмсэглэн, хэнэггүйхэн алхсаар ирж явааг харжээ. Охин ээжийгээ хараад угтан гүйж:

-Намайг гэр лүүгээ ирэх замд Ертөнцийн Эзэн миний зургийг аваад л байсан гэжээ.

Баярлалаа

-Чи одоо сургуульд орно. Тиймээс үсэг, тоогоо сайн бич хэмээн аав ээж нь шаарджээ. Хүү нөгөө өрөөндөө ороод “Ертөнцийн Эзэн минь! Надад 2 гар өгсөнд баярлалаа. Хэрэв би 4 гартай байсан бол бүр ч их юм бич гэж шаардуулах нь ээ дээ” гэжээ.

Адамын хувцас

Бяцхан хүү гайхан бахадсаар хуучны, маш том Библийн хуучирсан хуудсуудыг эргүүлнэ. Гэтэл завсраас нь нэг юм унахад хүү түүнийг аваад нүдэндээ ойртуулж үзэв. Энэ бол хуудасны завсар хавчуулсан хатсан навч байлаа. Хүү: “Ээж ээ, миний олсон зүйлийг хар даа” гэхэд ээж нь: “Хонгор минь, чи наанаа юу олоов?” гэж асуув. Хүү гайхаж бахархсан дуугаар: “Адамын хувцсыг!” гэжээ.

Амьтанд энэрэнгүй хандах нь

Нэгэн сүмийн ажилтан хүүхдийн хичээл дээр ан амьтдад энэрэнгүй хандах тухай ярьжээ.
Тэгээд: “Нэг муу хүн муурын сүүлийг тасдаж байгааг та нар харчихлаа гэж бодъё. Тэгвэл түүнийг ийм айхтар буруу юм хийснийх нь төлөө та нар Библийн ямар ишлэлийг түүнд хэлэх вэ?” гэж түүнийг асуухад нэг хүүхэд “Ямар ч хүн Ертөнцийн Эзэний нийлүүлсэн юмыг салгаж болохгүй гэдгийг би түүнд хэлнэ” гэжээ.

Холбочихсон гуйлт

Ач охин нь цагаан толгой үсгүүдийг ихэд биширсэн байдлаар давтан хэлж буйг өвөө нь сонсоод: “Чи юу хийгээд байгаа юм бэ?” гэж асуухад “Гуйлтаа хийж байна. Би өнөө орой яг зөв үгнүүдийг бодож чадахгүй байгаа болохоор зүгээр л бүх үсгүүдийг хэлж байгаа юм. Ертөнцийн Эзэн миний юу бодож байгааг мэддэг юм чинь тэр үсгүүдийг нийлүүлээд холбочихно” гэж бяцхан охин тайлбарлажээ.

http://udaxgui.com/?cat=68 -аас авлаа.


 
Get Free 3 Column Templates Here